Бидний тухай

png scaled e1767362505689

Khairlamé нь 2026 онд шинээр үүсгэн байгуулагдсан, дотоод мэдрэмж, гоо зүй, тайвшралыг нэг дор шингээсэн онлайн гоёлын дэлгүүр юм. Бид гоёл чимэглэлийг зүгээр нэг бүтээгдэхүүн бус, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлэх урлаг гэж үздэг.

Манай онцлог нь гоёлын эдлэл бүрийг ASMR бичлэгээр танилцуулдгаараа ялгарна. Эдлэлийг барих, хөдөлгөх, гэрэлд гялалзах чимээ, нарийн деталь бүрийг сонсгол ба хараагаар дамжуулан мэдрүүлэх нь Khairlamé-ийн өвөрмөц туршлага юм.

Бид чанар, нарийн хийц, цэвэр мэдрэмжийг эрхэмлэж, таны өдөр тутмын болон онцгой мөч бүрийг илүү утга учиртай болгох гоёлын эдлэлийг санал болгодог. Khairlamé — гоёл чимэглэлээр дамжуулан мэдрэмжийг мэдрүүлнэ.
🖤Хайраа шингээж бүтээв🖤
Scroll to Top
About Jewelry

Khairlamé брэндийн гоёл чимэглэл нь S925 стерлинг мөнгө, 999 цэвэр мөнгө, цагаан алт бүрмэл мөнгө, мөн 18К алт бүрмэл мөнгөөр хийгдсэн. Шигтгээны материал циркон болон мойсанит алмазаар (алмазны QR баталгааны карттай) тус тус хийгдсэн билээ.


Free Gift Categories

Бэлгэнд үсний аксесуар, цүнхний чимэг, үнэрт захидал, гоёл чимэглэлийн хайрцаг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтана.
Тодорхой бүтээгдэхүүний өнгө болон хэмжээг сонгох боломжгүй.

•300,000 төгрөгнөөс дээш худалдан авалтанд санамсаргүй сонгогдсон бүтээгдэхүүнүүд бэлгэнд орно.

•500,000 төгрөгнөөс дээш худалдан авалтанд нэмэлтээр

бяцхан цүнхний түлхүүрийн оосор бэлгэнд орно.

0